УИХ-ын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн зэрэг холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд танилцуулж, холбогдох газар, хэлтсийн дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний асуултад хариулт өгч, эрүүл мэндийн даатгалын орлого, нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.