СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сарангэрэл Болгар Улсын элчин зөвлөх, Ц.Мөнхцэцэг Герман Улсын элчин зөвлөхөөр томилогджээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл Болгар Улсын элчин зөвлөхөөр, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэг ХБНГУ-д элчин зөвлөхөөр томилогджээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Хамтарсан Засгийн газраас гурван намын гэрээний дагуу хүний нөөцийн асуудал дээр томилгоо хийх боловсон хүчнээ санал болгосоор байна. Би 95 хувийг нь татгалзсан. УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл, Ц.Мөнхцэцэг нарын хувьд шалгуурт тэнцсэн. Бид гадаад хэлний шалгалт авсан.

Ц.Мөнхцэцэгийн хувьд Герман Улсад доктор хамгаалсан. Орос, герман, англи хэлтэй. УИХ-ын гишүүн байхдаа Монгол-Германы найрамдлын даргаар ажилласан. Мэргэжлийн шалгалт өгөөд тэнцсэн учир өөрийнх нь хүсэлтийг үндэслээд МАН-ын Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу Герман Улсад элчин зөвлөхөөр томилогдсон.

Д.Сарангэрэлийн хувьд төрийн албаны хуульд заасны дагуу 65 нас хүртлээ өөрөө ажиллана гэдэг хүсэлт гаргавал ажиллуулж болно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн чадвар, ажлын туршлага, өөрийнх нь хүсэлтийг үндэслэж англи, орос хэлний шалгалт авч, Болгар Улсын элчин зөвлөхөөр томилсон гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.