СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бусдын фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, нэг сая 250 мянган төгрөг залилжээ

Нийтэлсэн
3 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 цагийн өмнө

Бусдын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэн, танил хүмүүс рүү нь зурвасаар мөнгө гуйн, залилах гэмт хэрэг цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, иргэдийн фэйсбүүк хаягийг ашиглаж мөнгө залилж байгаа этгээдүүд нь харилцаж байгаа хүнээ гарцаагүй байдалд оруулж, зээлсэн мөнгөө эргүүлж өгөхдөө хүүтэй нь өгнө, эсвэл түр шилжүүлээч, эмнэлэгт байна гэх мэтээр бичиж итгэл үнэмшил төрүүлэн залилан мэхэлдэг.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймагт “Миний фейсбүүк хаягт танихгүй хүн хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 1.250.000 төгрөгийг залилж авсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Яг ийм жишгээр энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 304 орчим хэрэг шалгагдаж байна.

Иймд иргэн та өөрөө ч мэдэхгүйгээр фэйсбүүкийн нэр, нууц үгээ алдах эрсдэлтэй байдаг учир фэйсбүүкийн кодоо ойр, ойрхон солих мөн хэн нэгний хаягнаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягны эзэнтэй утсаар холбогдож нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.