СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-21

Ч.Лодойсамбуу: Дайнтай цаад айлд эрсдэл учирвал бид түлшгүй болно

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжихгүй байна.

Одоогоор хэлэлцээр хийгээгүй байна. Эхний ээлжид батлагдчихаад байгаа гэрээг харахад Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд холбогдож байгаа. Юу ч тохиолдож болно. Манайхтай гэрээ хийж байгаа улс дайнтай байгаа, дроны халдлагууд хүртэл явж байгаа.

Олон улсын гэрээтэй холбоотой асуудалд Б.Батцэцэг сайд ч гэсэн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Энэ ганцхан Ц.Туваан сайдын асуудал биш. Засгийн газар цаашдаа Монгол Улс гал алдахгүй байх тал дээр олон эх үүсвэрээс худалдан авалт хийдэг байх дээр ажиллах ёстой. 

Түүнчлэн түлш цэнэглэх цогцолборыг хамтарсан компани эзэмшинэ гэдэг нь өөрөө тэр нисэх буудлыг удирдаж байгаагаас ямар ч ялгаагүй. Тиймээс намын бүлгүүдээс гарч байгаа саналуудыг тусгаж хэлэлцээрийг дахин явуулах хэрэгтэй. Яг энэ маягаараа хүч түрээд явж болохгүй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.