СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Хүрэлбат: Эрүүдэн шүүгч Б.Хурцыг Тайваньд консулаар томилохыг түүний гарт хэлмэгдсэн 47 хүн эсэргүүцэж байна

Нийтэлсэн
8 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
8 цагийн өмнө

Ардчилсан намаас Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайвань Улсад дипломат албанд томилохыг санал болгоод буй. С.Зориг агсны хэрэгт холбогдон цагаадсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат уг явдлыг эсэргүүцэн шаардлага хүргүүлж мэдээлэл хийв.

“Эрүүдэн шүүлт, хэлмэгдүүлэлттэй тэмцэх үндэсний холбоо” ТББ-ын гишүүн, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат:

-Миний дүү Т.Чимгээг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт арван жил эрүүдэн шүүх, хэлмэгдүүлэлтийн ажиллагаа явагдсан. Гэтэл эрүүдэн шүүх ажлыг гардан зохион байгуулсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц Монгол Улсыг төлөөлж Тайвань Улсад худалдааны консулын албан тушаалд томилогдож байгаа мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд, Хотын дарга, НҮБ-ын суурин төлөөлөгч нарт хүсэлт хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед эрүүдэн шүүгдэж, .

Б.Хурцыг гадаад албанд томилж байгаа нь хохирогч болсон 800 иргэнийг доромжилж байгаагаас гадна Монгол Улсын нэрийг шороотой хутгаж байна.

Хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг зохицуулах түр хороо байгуулагдаж, хэлэлцээ хийж байгаа цагт төр энэ хүнийг томилбол хийсэн гэмт хэргийг нь  зөвтгөж байна гэсэн үг. Хэрэв ийм зүйл болбол бид дараагийн тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

Zow

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

1хүнийг хэлмэгдүүлж бах таваа хангасан ч тийм хүн төрийн албанд төр улсыг төлөөлж инээж явах эрх зүйн орчин байхгүй.гэтэл 800 хүн шүү!!!!!!!!!!!!!!!?

Зочин
7 цагийн өмнө
116.206.83.106

1хүн хэлмэгдүүлсэн ч төр улс төлөөлж инээж явах учиргүй

Зочин
6 цагийн өмнө
116.206.83.106

Зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.