СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 цагийн өмнө

Хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад Тус лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хуульд зааснаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Иргэн Т-г хэрэгт шалган шийдвэрлэх ач холбогдох бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.3, 21.1, 23.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татах саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 цагийн өмнө
116.206.83.106

hogiin luiwarchin be. Buh horongiign huraagaad hohirson humuusiin hohiroliign baragduul.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.