СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хэнтий аймагт 133 га талбай шатжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
9 цагийн өмнө

Хэнтий аймаг, Дархан сумын “Багабулаг” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, Хэнтий аймаг, Дархан сум Шажин 3 дугаар баг “Багабулаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км, сумын төвөөс зүүн 50 км, Бор-Өндөр сумын төвөөс зүүн зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг ОБЕГ 16:33 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Бор-Өндөр суман дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр анги, мөн сумын Мэргэжлийн ангийнхан, тухайн орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар 133 га талбай өртөж шатжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.