СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-12-07

Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг завшдаг ХААН банкныханд хууль сахиулах байгууллагын шийдвэр огт хүртээлгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

 

Цуврал-2

 

Монголын топ-100 аж ахуйн нэгжийн нэг, эдийн засагт нөлөө үзүүлэгч хэмээх тодотголтой ХААН банкныхан иргэдийн харилцах данс, хадгаламжийн данс руу дур мэдэн орж, мөнгийг нь бага гэлтгүй суутган авсан мэдээлэл сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН банкныхан харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ данснаас хулгай хийх явдал гарсаар байгаа нь тус банкинд итгэх иргэдийг итгэлийг алдруулах болсон.

. Сүүлдээ ухаалаг банкны үйлчилгээ гээд бас мөнгө хумсалж байгаад иргэд дургүй байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлж байсан бол сүүлийн хэд хоногт иргэдийн данснаас дур мэдэн 200-300 төгрөг завшсаныг илт эсэргүүцэж байна.

Бас болоогүй . Энэ бүхнээс үзэхэд ХААН банк, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг завшиж, дур мэдэн зарцуулж байгаа нь илэрхий.

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ халаасыг сэгсэрч байгаа банкинд итгэж болох уу. Тэр дундаа хадгалуулсан хэдэн төгрөгийг нь үрэн таран хийж байгаа ХААН банкинд дуугүй л итгэсээр байх нь зохимжгүй нь лавтай.

Тиймдээ ч тус банкны зүй бус үйлдлийг эсэргүүцсэн хэсэг, бүлэг иргэн олон нийтийн сүлжээнд “ХААН БАНКНААС ТАТГАЛЗАХ ДАВЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ” хэмээн бичиж, түгээж буй.

Бид өмнөх цувралдаа тус банкны ажилтнууд иргэдийн харилцах, хадгаламжийн данс руу дур мэдэн орж, мөнгөтэй үгүйг нь шалгаад зээлдүүлээч хэмээн эцэстээ хүмүүсийг луйвардаж байсан нэг бус хэргийг хүргэсэн билээ. Хохирсон иргэд шүүхэд хандахдаа “ХААН банкинд итгэл алдарсан. Зөвхөн би гэлтгүй орон нутгийнхан тэр чигээрээ энэ банкинд итгэл алдарлаа” хэмээцгээж байгаа.

Харамсалтай нь орон нутагт өөр банкны салбар хомс болохоор аргагүйн эрхэнд үйлчлүүлэхээс өөр сонголт үгүй болдог аж. ХААН банкныхан хууль бус үйлдэл хийснээ зарим тохиолдолд хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ удаа бид уншигчдадаа хууль сахиулах байгууллагынхныг үл ойшоож, хуулиас дээгүүр жаалан, бусдад хохирол учруулсан үйлдлийг хүргэе.  

 

 

Шүүгчдэд нэг хувийн хүүтэй зээл олгодог ХААН банк шүүхийн шийдвэрийг үл ойшоожээ

МҮОНРТ-ийн захирал асан, сэтгүүлч М.Наранбаатар энэ оны дөрөвдүгээр сард хэвлэлийн хурал хийж “ бөгөөд ийм бага хүүтэй орон сууцны зээлийнхээ хариуд тус банкны талд шийдвэр гаргасан байна. ХААН банк Монголынх биш” гэж мэдэгдэж байсан билээ. Шүүгчдэд нэг хувийн хүүтэй зээл олгож, өөрсдийнхөө талд шийдвэр гаргуулдагтаа эрдсэн үү, тус банкныхан шүүхийн шийдвэрийг үл ойшоосон байх юм. Энэ хэргийг дэлгэрүүлэн хүргэе.

Уул уурхайн тэсэлгээ, химийн бодисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Спейшл майнинг сервис” компани “Шарын гол” ХК-тай хамтран ажиллаж, үйлчилгээ үзүүлдэг байжээ. Гэвч “Шарын гол”-ынхон төлбөрөө төлөхдөө “луу унжсан” бололтой, арбитрын шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэхдээ тулсан байна.

Ингээд шүүхээс 646.5 сая төгрөг “Шарын гол” ХК-иас гаргуулж, “Спейшл майнинг сервис”-д олгохоор болж, 2017 оны есдүгээр сарын 7-нд шийдвэр гүйцэтгэх хуудсыг нь шүүгч бичжээ. Ингээд ХААН банкин дахь “Шарын гол” компанийн харилцах, хадгаламжийн дансыг битүүмжилж, тухайн дансан дахь мөнгөнөөс хасалт хийж, нэхэмжлэгчид өгөх шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол тус банкны удирдлагад очсон аж. Гэвч аж.

Хууль ийнхүү зөрчсөн ХААН банкинд зөрчлийн хэрэг нээж, НШГА-ны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэн тус банкийг дөрвөн сая төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. Тус банкны хууль ёсны төлөөлөгч Х.Содном-Иш эл шийтгэврийг эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан бөгөөд түүндээ “Прокурор хангалттай хэмжээнд хяналт тавьж ажиллаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, зөрчлийн хэрэг нээснээс хойш холбогдогчийн төлөөлөгчид хэргийн материалыг огт танилцуулаагүй” гээд шийтгэлийн дөрвөн сая төгрөг төлөхийг хүчингүй болгуулахаар хандсан аж.

Харин прокурор Ш.Баасандорж “. ХААН банк битүүмжилсэн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд Зөрчлийн тухай хуулийн 15.27 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх гэсэн хэсгийн 3.4 дэх “Битүүмжилсэн хөрөнгийг бусдад дур мэдэн шилжүүлсэн, үрэгдүүлсэн, тэдгээрт холбогдох хууль бус гүйлгээ хийсэн, эсхүл хөрөнгөө битүүмжлүүлсэн этгээдийн хууль бус хүсэлт, шаардлагыг хүлээн авсан” буруутайд тооцсон байна.

 

 

ББСБ-уудтай шударга бусаар өрсөлдсөн ХААН банк 493 сая төгрөгөөр торгуулав  

. Тиймдээ ч иргэдийн дансыг хэн нэгэн хакердаж, мөнгийг нь завшиж буй. Тус банкны мэдээллийн технологийн алдаатай ажиллагаанаас болж нэг иргэн хохирч, нэг нь ялтан болоод сууж байгаа нь харамсалтай.

Иргэн М өнгөрсөн наймдугаар сарын 2-нд ХААН банкны “Оргил” салбарын АТМ-аас мөнгө авахаар виза картаа уншуулахад буцаж гарч ирсэн. АТМ алдаа заахаар буцааж гаргадаг тул өөр нэг АТМ-аас авах гэтэл “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэсэн бичиг гараад картыг нь гаргажээ. Тиймээс тухайн иргэн тус банкны теллерт хандахад  “Картаа хийсэн цаг, минутад зарлага гарсан байна” гэв. Мэдээж хүн АТМ-аас мөнгө гарч иртэл хэсэг хугацаанд хүлээдэг. Энэ хооронд нь гарч ирээгүй учраас дараагийн машин, улмаар теллерт хандсан энэ. Ийнхүү мөнгөө авч чадаагүй ХААН банкны гомдол мэдээллийн төвд гомдлоо гаргахаар явж байхад нь иргэн Б хүүхдээ кино үзүүлэхийн тулд АТМ-аас мөнгө авах шаардлагатай болж. Тэгээд М-ын хамгийн түрүүнд очсон машин руу нь очтол ойр хавьд хэн ч байхгүй, их хэмжээний мөнгө гарч ирээд байж. Тиймээс уг мөнгийг нь авчихжээ.

Ингэснээрээ .

Хэрэв ХААН банкны АТМ-ын үйл ажиллагаа нь доголдоогүй бол хүүхдээ кино үзүүлэхээр явж байсан залуу аав өөрийнхөө картнаас мөнгөө авчихаад л явна. Хэрэгтний ширээнд суухгүй байсан нь ойлгомжтой. Иргэдтэй холбоотой ийм нэг баримт байна. Үүнд ХААН банк хариуцлага хүлээгээгүй.

Тэгвэл юм билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг ХААН банк нэг сая төгрөг болгон, данс хөтлөлтийн хураамж болгон сар бүр 5000 төгрөг авах шийдвэр гаргасан аж. Энэ нь , хэрэг маргаан өдгөө анхан шатны шүүхэд байгаа юм билээ.

Ийнхүү ХААН банкны хууль зөрчсөн үйлдлүүд удаа дараа гарсаар байна. Цаашид ч бид тус банкны хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлж байх болно.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.