Өнөөдөр /2025.04.21/ нийслэл хот орчмоор өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна. Тэрэлж орчмоор ялимгүй цас орох бөгөөд 2 градусаар илүү хүйтэн байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
21-22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын Хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр голын хөндийгөөр -10...-15 градус, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…+7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.
Дөрөвдүгээр сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Халх голын сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 24, 25-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.