Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан Б-г Киргиз улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.
Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Б-г 2025.04.13-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Интерполийн Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид гүйцэтгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус этгээд нь 2023 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд Интерполын шугамаар зохион байгуулсан тусгай ажиллагааны үр дүнд 2024.09.30-ны өдөр Киргиз улсын нутаг дэвсгэрт баривчлагджээ.
Иймд Цагдаагийн байгууллагаас гадаад улс руу оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, баривчлах ажиллагааг үргэлжлүүлэн эрчимтэй явуулах тул эрэн сурвалжлагдаж байгаа иргэд сайн дураар Монгол Улсад ирж, цагдаа, хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ чепакнууд яах вэ Эби Сахал Сайханбалаг Удаанжаргал нөгөө боодог шүүгчийн хүү нараа ингэж гоё барьж ирэх болоогүй юу эсвэл мөнгө шаачихаад л хамгаалаад байна уу Хардаж байна хууль хяналтынханыг