“Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иргэд, жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 3 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 529 осол бүртгэгдсэн. Тухайлбал, энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22 цаг 30 минутад “Гэсэр сүмийн уулзварт согтуу жолооч машин мөргөж жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Corolla автомашины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Nissan Vanette маркийн автомашинтай мөргөлдөж, жирэмсэн эмэгтэй хүн гэмтсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна. Жолооч М нь согтолтын зэрэг их буюу 2,53 бүхэл хувьтай байжээ.
Жолооч та бүхэн хариуцлагатай, ухамсартай байж бусдын болон өөрийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Yag zuw Tsagdaa nar yu hiideg bnaaa