Нийтэлсэн:
![]()
П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө
Шинэ-Мөрөн худалдаа үйлчилгээний төвийн суурин дээр төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дахин шинэ худалдаа үйлчилгээний төвийг барьж 2025 оны 10-р сарын 01-нд ашиглалтад оруулна.
Хөвсгөл аймгийн "Шинэ Мөрөн" худалдааны төвд томоохон хэмжээний гал гарч, 300 гаруй түрээслэгч эд материал, эдийн засгийн хохирол амссан. Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралджээ. Тус хуралдаанаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.
- 2025 оны 04-р сарын 18-ны өдөр Худалдаа үйлчилгээний төвийг шинээр барих төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг ажлын даалгавраа боловсруулан олон нийтэд нээлттэй зарлах;
- Шинээр баригдах ХҮТ-ийг 10 сарын 01-ний өдөр гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулсан байх;
- Эд хөрөнгөөрөө хохирсон 260 түрээслэгчийг шинээр барьж ашиглалтад орсон худалдааны төвд 6 сараас доошгүй хугацаагаар түрээсийн төлбөрийг чөлөөлөх нөхцөлийг тусгах;
- Объектын гал түймэрт өртсөн барилгад барилгын хяналтын улсын байцаагчийн актыг нэн даруй гаргах, галын дүгнэлт, хохирлын үнэлгээг хурдан шуурхай гарган тогтоох;
- Түрээслэгчдийг 10-р сарын 01 хүртэл БТСГ-ын зааланд худалдаа эрхлэх боломжоор хангах; /Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр/
- Мөн хохирлоос үүдэлтэй ажилгүй болж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах улирлын шинжтэй ажлын байрыг бий болгоход анхааран ажиллахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт үүрэг чиглэл өгчээ.