СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Билгэх” булгийн ойр орчмыг цэвэрлэжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Өмнөговь аймгийн Байгаль орчны газраас санаачлан “Мөнх цас, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Булаг шандын эхийг цэвэрлэх” уралдаан зарласан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтэс нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8,9 дүгээр ангийн сурагчдыг хамруулан Бор тээг багийн “Билгэх” булгийн ойр орчмын цэвэрлэгээг зохион байгуулж, булгийн онцгой хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх самбарыг байршуулжээ.

Мөн Дэлхийн усны өдөртэй холбогдуулан сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгуулж, батламж мөнгөн шагнал гардуулжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.