СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-18

Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисст явуулын үйлчилгээ тогтмол үзүүлж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс энэ сарын анхны хурлаа хийжээ. 

Тус комисс нь Засгийн газрын 173 дугаар тогтоолын дагуу тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг сунгах, цуцлах шийдвэр гаргах, хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах зэргээр цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг байна.

Хүүхдийг хөгжлийн дэмжлэгт хамруулж байгаа байдал, алслагдсан нутагт амьдардаг хүүхдийн боловсролын хүртээмжийг сайжруулах, сэргээн засах үйлчилгээг хүргэхэд хэрхэн анхаарах, түүнд сум, багийн албан тушаалтны үүрэг, хариуцлагыг сайжруулах талаар зөвлөмж чиглэл салбарын сайд өгчээ.

Хурлын үеэр хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг сунгах чиглэлээр 32 хүүхдийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 2024 оны үйл ажиллагааны тайлан болон тулгамдаж буй асуудлаа хэлэлцжээ. 

Комиссын зүгээс орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад сургалт мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх булан ажиллуулж, тэгш хүртээмжтэй мэдлэг олгох зорилгоор Хөвсгөл аймгийн төв музей болон нийтийн номын сангийн явуулын үйлчилгээг тогтмол зохион байгуулан ажилладаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.