СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд 10 автобус худалдан авчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд “Yutong” маркийн 31 угсраа автобусыг худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлсэн бол өнөөдөр мөн “Yutong” маркийн 10 автобусыг худалдан авч хот орчмын чиглэлд явуулах бэлтгэл хангаад байна.

Шинээр ирж буй 10 автобусыг хот орчмын чиглэлд буюу Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд үйлчилгээнд явуулна. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг тохижуулах, салбарын ажилтан, албан хаагчдыг сургах, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сангийн бүрдүүлэлтийг зарцуулах юм.

Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж "Нийтийн тээврийг хөгжүүлэх санг 2015 онд байгуулсан хэдий ч сангийн захиран зарцуулалт хууль зүйн хүрээнд тодорхойгүй байсан. Тиймээс 2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталж, уг хуулийн 7 дугаар зүйлд нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг оруулж өгсөн. Ингэж нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа, хөрөнгө зохицуулалт тодорхой болж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд нэлээдгүй ахиц гарч байна" гэлээ.

Ташрамд, 2023 онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар оруулж ирсэн 600 автобусны эргэн төлөлтийн элэгдэл хорогдлын шимтгэлийг энэхүү санд төвлөрүүлж эхэлж байна. 2009 онд худалдаж авсан 400 автобуснаас тодорхой төлбөрийг болон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны зар сурталчилгааны орлогыг нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, орлогоос нийт 41 том оврын автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.