СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын гишүүд, сайд нар ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл тараахыг хориглоно

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02, 03 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд аливаа этгээд сонгогчдын санал татах зорилго агуулахгүйгээр хурал, уулзалт, цуглаан зохион байгуулах эрх нь нээлттэй. Харин УИХ-ын сонгуулийн жил эхэлснээс хойш нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэх хүртэл хугацаанд УИХ-ын гишүүд ажлын тайлан нэрээр хэвлэмэл сонин, сэтгүүл, тайлан гаргахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрсдөдөө давуу байдал бий болгосон заалтыг хүчингүй болгож, бүх нэр дэвшигчдэд ижил гараанаас өрсөлдөх, тэгш боломж олгож буй юм.

Шүүхийн тухай хуулийн 47.6-д “Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэж заажээ. Энэхүү заалтын “Шүүгчээр 30 болон түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно” гэсэн нь Үндсэн хууль зөрчиж байна гэж Цэц үзсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ болзлыг хангасан хүнийг өөрөө хүсээгүй байсан ч шууд тэтгэвэрт нь гаргаж болохоор байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэв. УИХ ч үүнтэй нь санал нэгдэж дүгнэлтийг нь хүлээж авсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.