Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цахим орчинд хүүхдийг хамгаалах зорилгоор “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг баталжээ.
Уг журамд боловсролын байгууллага, багш нар хүүхэд, эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, Фейсбүүк зэрэг нийгмийн сүлжээг гэрийн даалгавар, мэдээлэлд ашиглахгүй байхыг тусгаж өгчээ. Түүнчлэн цахим орчинд контент байршуулагч, эцэг эх, боловсролын байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллагуудын хүүхдийг хамгаалахад чиглэсэн тодорхой арга хэмжээг зааж өгсөн байна.
Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдэгдсэн 40,900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд хохирчээ. Хүүхдүүдийн 89% нь гэртээ хяналтгүй үедээ Фейсбүүкэд нэвтэрдэг байна. Статистикаас харахад цахим гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо жилд дунджаар 62.2%-иар өсжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.