"Урвагч Засгийн газар огцор" гэх бичиг барьсан иргэд төв талбайд үзэл бодлоо илэрхийлэн зогсож байна. Тэдний нэг Эдийн засагч Ц.Лут-Очиртой ярилцлаа.
Эдийн засагч Ц.Лут-Очир:
-Засгийн газраас УИХ-д өргөн барих гэж байгаа Евразийн түр гэрээ, түлшний гэрээ нь Монгол Улсын эрх ашигт огт нийцэхгүй байна. Улс орныхоо эрх ашгаас урвасан учраас Засгийн газрыг огцор гэж шаардаж энд зогсож байна.
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хийсэн зүйл огт алга. Бүгдийг нь сэглээд л дараагийн өөр ажил руугаа ордог. Иргэдийн амьдрал огт дээрдэхгүй байна. Төрийг данхайлгах л ажил хийж байна.
Олон улсын ганц нисэх онгоцны буудлаа ОХУ-д өгч болохгүй биз дээ. Монголын эрх ашиг огт алга. Японы зээлийн хөрөнгөөр бий болсон олон улсын онгоцны буудлын дэд бүтцийг Орос, Монголын компанид өгөх ёстой гэж. 20 жилийн хугацаанд ганц улсаас авах болчихвоо гэдэг дээр гайхаж байна.
Евразид тавхан улс байгаа. ЗХУ-ыг сэргээх эдийн засгийн холбоо. Бид түр гэрээ хийгээд үүгээрээ их бараа бүтээгдэхүүн гаргана гэсэн зүйл байхгүй. Харин Оросоос ирж байгаа татваргүй муу хүнсийг бид хэрэглэх гээд байна шүү дээ. Аж ахуйгаа хамгаална гэж хэлж байгаа ч тэгэх ямар ч боломжгүй шүү дээ. Манай бизнесийн орчин муу. Гадны хямд олон тооны бүтээгдэхүүнд манай дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид цохиулах эрсдэлтэй шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эдгээр хүмүүсийн ярьж байгаа нь зөв буруугийн мэдэхгүй. Ямар тай ч юмны үнэ өсөөд амьдрах бэрх болж байна. Хагас кг банш 21000 төгрөг. Тухайлбал ЗОЧИН БАНШ Гэтэл хэдхэн сарын өмнө 8 000 төгрөг байсансан.
Эдгээр хүмүүсийн ярьж байгаа нь зөв буруугийн мэдэхгүй. Ямар тай ч юмны үнэ өсөөд амьдрах бэрх болж байна. Хагас кг банш 21000 төгрөг. Тухайлбал ЗОЧИН БАНШ Гэтэл хэдхэн сарын өмнө 8 000 төгрөг байсансан.