СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шижир алт” ХХК-ийн захирал асан О.Баттөмөрийг цагаатгалаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж бай­сан О.Баттөмөрт холбогдох хэргийг Баян­гол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүү­гийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүхэд уржиг­дар хэлэлцэн шийдвэрлэлээ.

Түү­нийг үндэс­лэл­гүй хөрөнгөжсөн байж бол­зошгүй хэ­мээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2019 оноос хойш шалгасан бөгөөд өмнө нь Хан-Уул дүүр­гийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шил­жүүлж байсан юм. О.Бат­төмөрийг ямар ч сонгон шал­гаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ авах шийд­вэр гар­гаж, худалдан авсан, эх­нэрийнхээ нэр дээр бүрт­гэлтэй компани болон тээврийн хэ­рэгслийг хувийн ашиг сонир­хол, хө­рөнгө, орлогын мэдүүлэгтээ бүрт­гүү­лээ­гүй, үндэс­лэлгүйгээр хөрөнгөжсөн байж бол­зош­гүй гэж буруутгаад байсан юм. Мөн алт ол­бор­лох зориулалттай “Драга-250” ма­шинт тө­хөө­рөмжийг зах зээлийн үнээс хэт хям­даар Мон­гол, Солонгос иргэдийн хамтарсан “Чин­ги­сийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад ху­дал­дааны компанид зарсан хэмээн шалгаж байсан.

Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүр­гийн эрүүгийн хэргийн анхан шатны тойр­гийн шүүхээс О.Баттөмөрийн гэм буруутай үйл­дэл хангалттай нотлогдоогүй гэж дүгнэн ца­гаатгах тогтоол гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.