СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

“Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнг долоодугаар сард ашиглалтад оруулах юм.

“Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очир:

-Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард багтаан ашиглалтад оруулна. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байна. Хоёрдугаарт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна гэв.

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын хүрээнд дугуйн болон явган хүний зам, усан оргилуур, усан толио, задгай театр зэргийг хийх юм. “Урт цагаан” төслийн зураг төслийг гүйцэтгэгч “Интеллект Тауэр” ХХК-ийн архитектор С.Батзориг “Иргэдийг ая тухтай амрах боломжтой байхаар зураг төслийг гаргасан. Тодруулж хэлэхэд, ногоон байгууламж бүхий хүрээлэнгээс гадна нийтийн бие засах газар, худалдаа үйлчилгээ, жуулчдад зориулсан мэдээллийн танхим зэргийг багтаасан үйлчилгээний барилгатай. Мөн өмнөх Урт цагааны барилгад худалдаа үйлчилгээ эрхэлж байсан хүмүүст зориулж түрээслэх талбайг шийдэж өгсөн. Нэрт архитектор Б.Дамбийнямын түүхэн дурсгалт барилгын суурин дээр хийж буй төсөл учраас их ач холбогдол өгч ажиллаж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.