Австрали улс 2024 оны 11 дүгээр сард бага насны хүүхдийг цахим гэмт хэргээс хамгаалах зорилгоор "Цахим аюулгүй байдлын нэмэлт өөрчлөлт (Нийгмийн сүлжээний хамгийн бага насны хязгаар) хууль"-ийг баталсан. Энэхүү хуулиар 16 нас хүрээгүй хүүхдүүдийг TikTok, Instagram, Facebook, Snapchat, Reddit, Twitter зэрэг нийгмийн сүлжээний платформууд ашиглахыг хоригложээ.
Уг хуулийн гол заалтууд:
Судалгаагаар Австрали улсын иргэдийн 77 хувь нь уг хуулийг дэмжжээ. Гэсэн хэдий ч зарим судлаачид болон хүүхдийн эрхийг хамгаалагчид энэ хуулийн хэрэгжилтэд эргэлзэж, хүүхдүүдийг илүү аюултай, хяналтгүй орчинд шилжих эрсдэлтэй гэж үзсэн байна.
Австралийн Засгийн газар энэхүү хуулиар дамжуулан бага насны хүүхдүүдийг цахим орчны сөрөг нөлөөллөөс хамгаалах, тэдний сэтгэлзүйн болон бие махбодийн эрүүл мэндийг дэмжих зорилготой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.