"ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах бүрэн боломжтой" гэж УИХ-ын гишүүн Г.Очирбат хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-ХХОАТ-ыг 1 хувь болгож бууруулах бүрэн боломжтой гэж бодож байна. 2024 оны төсөв 27 их наяд төгрөг. 2025 онд 33 их наяд зарлага нь яг адил. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна гэсэн үг. Төр хэтэрхий данхайж, хэтэрхий төсөвтэй байна. МАН, АН бүх намууд л сонгуулиар уран цэцэн үг хэлдэг. Төр цомхон байх ёстой гэдэг. Гэсэн ч жил бүр 3000-5000 мянган төрийн албан хаагч шинээр нэмэгдэж байна. 226 мянган төрийн албан хаагчтай. 1000 хүнд 65 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байна. Олон улстай жишээд харахад энэ их тоо. Энэ олон асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй гэж харж байгаа. Бизнес эрхлэгчид маань үнэхээр хүнд байдалд орсон. Татварын дарамтыг багасгах ёстой. Ингэснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр нэмэгдэнэ. Суурь эдийн засгаа тэлэх юм бол татварын нөөц нэмэгдэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.