СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-17

Газар чөлөөлөлтөд итгэл алдарсан иргэдийн бодол өөрчлөгдөв бололтой

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Сүүлийн 10 гаруй жилд гэр хорооллыг орон сууцжуулж, утаанаас сална гэж хэн хүнгүй л ярих болов. Гэхдээ энэ яриа цаасан дээрээ ч, газар чөлөөлөлт дээрээ ч гацсан нь дийлэнх. Иргэдийн итгэл ч алдарч байв. Харин Сэлбэ хот орон сууцжуулах төслийн хувьд өнгөрсөн 10 сарын хугацаанд 2206 айлын газрыг чөлөөлж, өмнөх төслүүдээс “унтраад” байсан итгэл найдварыг иргэдэд өгөв.

Учир юу гэвэл газраа чөлөөлүүлсэн Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны 2206 айлаас гадна тухайн орчимд амьдарч байгаа бусад иргэд ч гэсэн адилхан газраа чөлөөлүүлэх, орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү Сэлбэ дэх 158 га газар чөлөөлөлтийг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн бөгөөд 85 хувьтай байгаа гэнэ. Одоо 1725 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулж, 1700 айлын нөхөн олговрыг шууд олгожээ.

Бодитоороо газар чөлөөлөлт хийж болдог юм байна гэдгийг харуулсан нэгэн жишээ нь Сэлбэ хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт боллоо. . Орон сууц барина. Барьсан орон сууцандаа мөн гэр хорооллын иргэдийг оруулж, оронд нь газрыг нь чөлөөлж авна. Чөлөөлсөн газартаа орон сууцаа үргэлжлүүлэн барих төлөвлөлт хийж буй. Өөрөөр хэлбэл, .

Сэлбэ дэд төвөөс гадна нийслэлээс Баянхошуу дэд төвийн хүрээнд 5000 айлын орон сууц, Ханын материал орон сууцжуулах төслөөр 3000 айлын орон сууцыг ойрын жилүүдэд барихаар 24 мега төсөлдөө оруулжээ. Эдгээрээс Баянхошуунд 110 айлын орон сууц баригдсан, ирэх зун ашиглалтад оруулах юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.