СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-17

Чингэлтэй дүүрэг Унгар Улсын Элчин сайдын яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, ИТХ-ын дарга Т.Уламбаяр нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Обрушансктэй хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар албан уулзалт хийжээ.

Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн зүгээс хүн ам, бүтэц зохион байгуулалтын хувьд төстэй, ногоон хөгжлийг дэмждэг, олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцдог Унгарын дүүрэгтэй албан ёсны харилцаа тогтоож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн Хот байгуулалт ба ногоон хөгжлийн бодлого, Боловсрол ба залуучуудын хөтөлбөрүүд, Соёл, өв, түүх, Газар доорх дулааныг ашиглах, Усны менежмент, дэд бүтцийн хөгжил, Жижиг, дунд бизнес, худалдаа, Аялал жуулчлал зэрэг хамтын ажиллагааны бооломжит чиглэл, салбаруудын талаар санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.