УИХ-ын гишүүн Б.Түвшингийн компани 1XBET-ийн 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Чойжин Алтекс" ХХК-д УИХ-ын гишүүн Банзрагчийн Түвшин шууд хамааралтай. Тус компани 2021.11.18-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд хувьцаа эзэмшигчээр Банзрагчийн Түвшин, Цогтбаатарын Энхжавхлан, Эрдэнэбатын Энхзул нар бүртгэлтэй байна гэх асуудлаар өөрөөс нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-“Чойжин Алтекс" ХХК-ийн 26 хувийг эзэмшдэг нь үнэн. 1XBET-тэй огт холбоо байхгүй. Дижитал бирж шүү дээ. 285 сая ам.долларын гүйлгээг гадагш хийсэн үгүйг мэдэхгүй байна. Компанийн дотоод асуудалд оролцдоггүй. Мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаггүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.