СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2025-04-17

Цахим төлбөрийн баримтын системд гэмтэл гарчээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Цахим төлбөрийн баримтын системийн зүгээс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд "(eBarimt) нь техник гэмтэл гарсны улмаас 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 13.30 цагаас эхлэн системийн хандалтад доголдол үүсэж бүх үйлчилгээ ажиллахгүй байгааг мэдээлж хэрэглэгч та бүхнээс уучлал хүсье.

Манай инженер, техникийн баг гэмтэл саатал арилгах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч, системийг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна. Системийн үй ажиллагаа хэвийн болмогц та бүхэнд эргэн мэдэгдэх болно. Жич: 2025 оны 04 дүгээр сарын 16-ны сугалааны тохирол амжилттай зохион байгуулагдсан бөгөөд хожсон иргэдийн урамшуулал журамд заасан хугацаанд саадгүй олгогдоно. Үүссэн хүндрэл, чирэгдэлд та бүхнээс гүнээ хүлцэл өчье" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.