Үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчилжээ.
Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүлэв. Эдгээр машин техникийг ГУББГ, ОСНААУГ болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.
Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.