Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулбал татваргүйгээр экспортод гарах бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Уг асуудлаар Шадар сайд дараах мэдээллийг өгөв.
Шадар сайд Л.Гантөмөр:
-“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ гэж байдаг. Урт хугацааны төрийн хөгжлийн бодлого маань ажил хэрэг болох мөч дээрээ ирсэн. Төрийн бодлогод үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нэгдүгээрт. Үндэсний үйлдвэрлэгчид хамгаалалтад орсон. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ямар ч айдасгүй байж болно. Улаанбуудай, өндөг, төмс хүнсний ногоо гэх мэтчилэн бараа бүтээгдэхүүн бүрэн хамгаалалтад орж, "Монголдоо үйлдвэрлэнэ" гэдэг бодлого тууштай хэрэгжих хэлэлцээр хийгдэж байгаа.
Махаа экспортод гаргахад 40 хувийн татвар тэглэгдэнэ. Гаалийн татваргүй манай мах экспортод гарна гэсэн үг. Ноолууран хувцас мөн гаалийн татваргүй болно. Нэг ёсондоо гааль дээр татвар төлөхгүйгээр манай бараа евразийн зах зээл рүү орж байна. Ингээд цаашаа тэр зах зээлд манайхны өрсөлдөх чадварын асуудал үлдэнэ. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулж эхэлнэ. Махны экспорт 200-300 сая ам.доллароор нэмэгдэнэ.
Манай эмзэг дотооддоо үйлдвэрлэдэг гурил, улаанбуудай, өндөг, архи, хүнсний ногоо гэх мэтчилэн бараа бүтээгдэхүүний татвар хэвээрээ үлдэнэ. Үндэсний үйлдвэрлэлээ нураах зүйлгүй гэв.
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс татваргүйгээр экспортод гаргах манай улсын нэр төрлийн бараа бүтээгдэхүүн:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.