"Евразийн эдийн засгийн хэлэлцээр байгуулбал Орос төвт давамгай байдал үүсэх эрсдэлтэй. Иймд Евразийн түр хэлэлцээрийн тухайд хойшлуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа" гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Евразийн түр хэлэлцээрийн тухайд хойшлуулах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Учир нь Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өгсөн мэдээллээр ХХААХҮЯ, 18 холбоодтой хамтран уулзалт хийсэн гэж мэдэгдсэн. Гэтэл үйлдвэрлэл эрхлэгчид иргэд маань ийм зүйл болоогүй гэж хэлээд байгаа. Ингэхээр мэдээллийг зөрүүтэй байдал үүсээд байна.
Хоёрдугаарт, өнөөдөр дайнтай нөхцөл байдал байна. Евразийн эдийн засгийн холбоо нь өөрөө Орост төвтэй. ЗХУ-ын нийлбэр байгаа. Монголчууд гэрээ байгуулаад ороход бидэнд гэхээсээ илүү нөгөө талд давамгай байдал бий болно. Хөндлөнгийн судлаачид энэ түр гэрээг байгуулах нь Монгол Улсад эрсдэлтэй гэж үзэж байгаа юм билээ. УИХ-ын гишүүд ч бас ийм байр суурьтай байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.