Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдахгүй байгаа асуудалд УИХ-ын гишүүн О.Номинчимэг дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Хууль зүйн яам хангалттай ажиллаж чадахгүй байна.
Гол асуудал руугаа орохгүй хэтэрхий попорсон улс төрийн сэдэв хөөж, салбарт нь чухал асуудлаа шийдэж чадахгүй байна. Тэрний нэг жишээ Гэр бүлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль. Гэр бүл салбал өмчөө яаж хуваах, хүүхдийн эрхийг яаж хамгаалах, хүүхдийн тэтгэвэр яаж тогтоолгох асуудал хамгийн эмзэг сэдэв. Одоогийн Гэр бүлийн тухай хууль дээр дээрх асуудлуудын тооцоолол хангалтгүй. Орчин үеийн тооцоолол хийх ёстой. Энэ асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр очоод гацдаг. Хүүхдийн тэтгэмж тогтоох 100 шийдэл шүүхээс гарлаа гэхэд наймыг нь л биелүүлж байх жишээтэй. 92 хувь нь биелэгдэхгүй.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа талаар хэлэлцүүлэг өнгөрсөн жил өрнүүлсэн ч асуудал одоо хүртэл орж ирэхгүй байгаад шүүмжлэлтэй байгаа. Тиймээс тулгамдсан асуудлын хуулиа яаралтайгаар оруулж ирэх ёстой. Гэр бүлийн асуудал бол хамгийн эмзэг сэдэв. Улс төрчид энэ сэдэв дээр попорч чадахгүй их айдаг юм байна лээ. Гэхдээ айгаад байлгүй зоригтой оруулж ирж шийдэх ёстой асуудал гэж харж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.