СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-17

🔴LIVE: Ж.Золжаргал: Биржийн хуульд оруулж байгаа өөрчлөлт нь нүүрс тээврийн том компаниудын лобби юм шиг харагдаж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тус хуулийг буцаах саналтай байгаагаа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

- Жишээлбэл 5 сая тонн нүүрс дээр 50 ам.долларын зөрүү гарвал 250 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг. . Тээврийг худалдан авагч тал хариуцна гэж байгаа ч Монголын нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр борлуулна. Тээвэрлэлтийг Хятадын компаниуд хийнэ. Гадаад худалдааны импорт экспортын алдагдлыг хараад үзэхээр үйлчилгээний салбарын хамгийн том алдагдал тээвэр байдаг. Нэг тэрбум доллароос даваад явчихсан. Тээврийн хамгийн том хэмжээ нь нүүрс. Дандаа гадны хөрөнгө оруулалттай компани. Ямар бодлого хэний төлөө явуулж байгаа нь ойлгомжгүй. Бирж дээр зарах коксжих нүүрс бараг үлдэхгүй. Тэгэхээр бирж дээр үнэ багатай нүүрс зарагдана. Хямд үнэтэй харагдаж бирж ажиллахгүй гэдэг зүйл ярьж эхэлнэ. сайжруулах ёстой. Ийм олон асуудал байгаа учраас энэ хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй буцаах саналтай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.