СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-17

🔴О.Алтангэрэл: Ухаа худагт холбогдох тогтоолын төслийг УИХ яаралтай хэлэлцмээр байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Ухаа худгийн асуудлаар УИХ-д тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байгаа аж. Энэ талаар ХЗДХ-ийн сайд байр сууриа илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Н.Учрал сайд Засгийн газрын хуралдаан дээр Төгрөг нуурын ордтой холбоотой шалгах ёстой материалууд байна гэдгийг танилцуулсан. Танилцуулгад мөнгө угаахтай холбоотой гэмт хэргүүд дурдагдсан. Н.Учрал сайд материалуудаа АТГ-т шилжүүлсэн гэж ойлгосон.

Засгийн газар Ухаа худгийн ордтой холбоотой асуудлыг хэлэлцээд 54 хонож байна. УИХ-д албан тоотоор хүргүүлж, тогтоолын төсөл өргөн бариад 31 хонож байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхийг хүлээж байна. Яагаад энэ асуудлыг УИХ хэлэлцэхгүй байна вэ. Хууль зөрчиж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй зүйл байна гэдэг ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Дүгнэлтээ УИХ-ын гишүүдэд танилцуулж, ард түмэнд юу болоод байгааг харуулмаар байна. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.