УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы хуралдааны үеэр "Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан төслүүд хэл ам дагуулж байна" гэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газар яаралтай горим нэрийн дор олон хуулийн төсөл өргөн бариад байна. Өргөн барьсан хуулийн төслүүд нь дандаа хэл ам дагуулж байна.
Өнгөрсөн хоёр өдөр Байнгын хороодоор хэлэлцсэн төслүүд асуудал дагуулж байгаа нь илэрхий байна. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдуулаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан байна гэдгийг хуульч гишүүд асуудал болгон тавьж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хуваарилсан. Гэтэл хамт өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслийг нь мэргэжлийн Байнгын хороо буюу Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхгүйгээр шийдвэрлэж байгаа нь асуудал дагуулж байна. Энэ учир дутагдалтай байна. УИХ-аас яаралтай горимоор хэлэлцэхгүй гэхээр цаг хугацааны хувьд асуудал үүслээ гэдэг зүйл ярьдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.