УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан, өдгөө АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилогдсон С.Эрдэнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын даргаар ажиллаж байсан, өдгөө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсон Ц.Уртнасан тэргүүтэй хүмүүсийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв.
Тэднийг НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт холбогдуулсан билээ.
Тодруулбал, С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулж, шалгуур үзүүлэлт хангаагүй “Капитал” банканд Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 230 гаруй тэрбум төгрөгийг байршуулах шийдвэр гаргасны улмаас татвар төлөгчид хохирсон.
Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан С.Эрдэнэ, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан зэрэг эрх мэдэлтнүүд банкны шалгуур үзүүлэлтээр III зэрэглэлд байсан “Капитал”-д 230 тэрбумыг байршуулснаараа эрх мэдлээ урвуулж бусдад давуу байдал бий болгосон гэдэг.
Нийгмийн даатгалын хууль, түүнийг дагасан журмуудад “Банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтээр I, II-т бичигдэх банканд Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулна” гэж тусгасан ч түүнийгээ зөрчсөн гэсэн үг.
Уг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад саналаа хүргүүлсэн боловч удаа дараа буцааж байж.
Хамгийн сүүлд гэхэд С.Эрдэнийн охиндоо давуу байдал олгосон үйлдлийг нэгтгэн шалгах шаардлагатай гэж прокурор үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон байдаг.
“Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт ийм арга хэмжээ авсан байна. “Дархан гурил тэжээл” ХК-ийн буудай хадгалах элеваторыг Хөгжлийн банкны хөрөнгөөр шинэчлэн засах тендерийг будилаантуулж, бусдад давуу байдал олгон их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг өнөөг хүртэл эцэслэн шийдээгүй. 2019 оны есдүгээр сард “Дархан гурил тэжээл” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Д.Балдан-Очирын эхнэр, тус компанийн санхүү эрхэлсэн захирал С.Намсрайжав, ХХААХҮЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Отгонжаргал, Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Ариунболд нарыг шалгаж эхэлсэн.
Уг хэрэгт С.Эрдэнэ сайдаар ажиллаж байхдаа давуу байдал олгосон хэмээн буруутган шалгасан бөгөөд түүний охин Э.Содгэрэл нь гэнэт тус компанийн хувьцаа эзэмшигч болсон нь шалгах үндэслэл болсон билээ.
Тэгвэл эл хэргийг шүүх, прокурор мөд эцэслэн шийдэхгүй нь.
Учир нь С.Эрдэнэ дипломат албан тушаалд томилогдон хилийн чанадыг зорьсон, нэг яллагдагч нь болох Ц.Уртнасан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, мөд шийдэгдэхгүй гэсэн хардлага төрүүлж буй юм.
Уг нь Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан гэх хэргийн нэг холбогдогч, НДЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Мэндбаяр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Энэ нь С.Эрдэнэ нарт холбогдох хэргийг шийдвэрлэж тус санг хохиролгүй болгоход ач холбогдолтой байсан гэхэд хилсдэхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
....С.ЭРДЭНЭ ГЭГЧ АЗТАЙ ОДТОЙ ЭР ЮМ ГЭХЭЭС ӨӨР ЯАХАВ ДЭЭ...ТЭНД ОЧИЖ ХҮЗҮҮГҮЙ ВААРЫН ХӨЛСНИЙ ХҮНИЙ ҮҮРЭГ Л ГҮЙЦЭТГЭНЭ БИЗ.....
Амьд арзайж.мэнд мэлтийж л байвал хаа байгаа газраас нь хурцыг явуулж чирч авч ирээд арьсыг нь хуулах нь Монгол төрийн үүрэг.ингэж чадахгүй бол төр нь өөрөө ялзарсан гэсэн үг!!!
Уртнасан гэж ашиг сонирхолын зөрчилтэй этгээддээ. АТГ анхааралдаа аваарай
Ийм хулгайч нараасаа салахгүй албан тушаалд дэвшүүлж гадаадад улс орноо төлөөлүүлж илгээж байгаа нь Монголын эмгэнэл гэхэд багадаж байна, яах вэ.
AN unen dampuurch ee. Bolobsroltoi bolobson huchin alga uu. Dandaa gemt heregtnuudee debshuuleh yum. Hkurts, Erdene geh met