СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-17

М.Наранбаатар: МҮОНРТ-ийн ҮЗ-ийг шинэчлэхгүй бол татан буулгаад төрд авбал зохино

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 хоногийн өмнө

МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн М.Наранбаатар УИХ-ын 126 гишүүнд хандан ил захидал илгээжээ. Гол агуулга нь МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 5 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ хүмүүс сонгогдох гэж буйтай холбоотойгоор саналаа илэрхийлсэн байна.

Тэрбээр, Би өөрөө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүний нэг. Мөн хамгийн олон ҮЗ-тэй хамтарч ажилласан ерөнхий захирал. "Юм яаж ч муудсан сайн тал руугаа явсан байдаг". Анхны ҮЗ-ийг сонгоход ТББ-уудын чуулган болж, жинхэнэ утгаар нь тал талаас нь хэлэлцэн сонгож, УИХ ёсчлон томилж байлаа. Мэдээж яаж цэвэр байх вэ, галзуу амьтад ганц нэг шургалсан. 

Гэхдээ л Бурмаа, Занаа, Пүрэвбат лам, барималч Болд, Эрдэнэ-Өлзий, Чилаажав, Төмөрбаатар, Цэрэнпүрэв, Буянбадрах, Дамдинсүрэн, Дашдондов гуай гэх мэт олон нийтийн, салбаруудын жинхэнэ төлөөллүүдээс бүрдсэн дажгүй хүчтэй зөвлөл байв. Тэрний дараа Гомбосүрэн сайд, Дамбажав хамба, Цэрэндорж хуульч гээд ланжгарууд орж ирсэн.

Ямартай ч эдгээр хүмүүс олон нийтийн радио телевизийн хууль, үзэл санааг ойлгодог, ойлгодогтоо ч намайг нам намын томчуултай ойлголцох, “тэрсэх”-ийн алинд ч нүдгүй, чихгүй мэт байсан юм даг. Хуулиа л өмнөө бамбай болгодгийг мэддэг байсан болоод тэр биз ээ.

За тэгээд дараа дараагийн ҮЗ-ээс байдал бишидсэн түүхтэй. З.Энхболд УИХ-ын дарга байх үеэс хувь хүний онцлогоо харуулж, үндэстний том эрх ашиг, алс хэтийн хор уршгаас илүү хувийн өш хонзон нь дийлдэг ёсоор МҮОНРТ-ийг ч, Үндэсний зөвлөлийг ч өш хонзонгийн наймаа, өөрийн эрх ашгийн тоглоом болгосон.

Тэрээр "Монгол улсын албан ёсны, төр соёрхсон галзуу" гээд хүмүүсийг цувуулан оруулж эхэлсэн. Байгууллагын төсвийг нь шууд 50% танасан, сангийн сайдын багцад шилжүүлсэн. Намайг буулгах тохироотойгоор "хачин, хачин" нөхдийг ҮЗ-д оруулсан.

Ардчилсан намын генсек ерөнхий захирал болсон. Тэр жил төсвийг нь 50% танаснаас эхлэн МҮОНРТ "олон нийтийн нэртэй ч төрийнх" болсон. Ерөнхий захирал нь Засгийн газарт "биеэ үнэлэх" нь холгүй байдалтай болсон. Үндсэндээ тэр цагаас МҮОНРТ төрийн мэдлээс гарахаа байсан. Үнэн нь л энэ...

Энэ удаад ҮЗ-ийн таван гишүүний хугацаа дуусаж, шинээр хүмүүс орж ирэх гэж байна. Намаас хараат дээрх шиг хүмүүсийг битгий сонгож томилж явуулаарай гэж шууд хэлье. Энэ бол миний хувийн асуудал өчүүхэн ч биш бөгөөд энэ нь зөвхөн MNB-ийн хэрэг ч биш, монгол улсын байгаа царай төрх, цаашаа хэрхэхийн нэг илэрхийлэл, нэг хэсэг гэж үзэж буй болно.

Та 126 гишүүдийн дунд эрхбиш улс орноо боддог шударгуу хүмүүс нь дийлэнх байгаа гэж найдна.
Сахил хүртээд шал дордохын үлгэрийг бүү давтаарай хэмээн та бүхэнд хаяглаж байна. Давтагдвал хуулиа гаргаад татан буулгаж төрдөө албан ёсоор авбал зохино.

Хүндэтгэсэн, МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүн М.Наранбаатар гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

З.Энхболд чиний дэргэд ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.