СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийн өвчин нь хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 хоногийн өмнө

"П.Батчулуун эмчийн өвчин нь хорих ял эдлэхээс чөлөөлөх өвчний жагсаалтад багтсан. Түүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс гараад прокурор дээр хянагдаад явж байгаа" гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлэв. 

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-П.Батчулуун эмчийн хувьд харамсалтай зүйл болсон. Монгол Улсын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хувьд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүрэгтэй. Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж байдаг. Х Энэ дүгнэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд, прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргаад шүүх рүү хандаж асуудлыг шийдвэрлүүлдэг. Тиймээс түүнийг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн санал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс гараад прокурор дээр хянагдаад явж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 хоногийн өмнө
116.206.83.106

Батчулуун эмчийг Эрүүгийн хуулиар ялласан Шүүхийн шийдвэр буруу гэдгийг нь хууль мэддэг хүмүүс хэлээд л байсан шүү .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.