СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-16

🔴 LIVE: Ц.Туваан: Монгол Улс онгоцны болон бусад түлшийг үйлдвэрлэсэн тохиолдолд нэн тэргүүнд тэр үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдаж авна

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
2 хоногийн өмнө

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас онгоцны түлш нийлүүлэх гэрээг ОХУ-тай 20 жилийн хугацаатай байгуулах гэж буй асуудлаар тодруулав.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Хоёр хэлэлцээр байгаа. Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр нөгөөх нь нефть бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээр гэж байгаа. Тодруулбал, Манай улсын нефтийн бүтээгдэхүүний 97 хувь буюу 2.6 сая тонн түлшийг тогтвортой найдвартай нийлүүлэх тухай. Ийм хэлэлцээр өмнө нь байгуулагдаж байгаагүй.

Агаарын хөлгийн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэн. Энэ төрлийн түлшний хангамжийн асуудлаа тогтвортой найдвартай байлгах гэж энэ хэлэлцээрийг хийх гэж байна. Одоо хувийн хэвшил агаарын хөлгийн түлш нийлүүлж байгаа. 1 тонныг 800,000-1,000,000 төгрөгийн хооронд нийлүүлж байна. Энэ бол өндөр үнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар үнэ тогтвортой, урт хугацаанд хэрэгжих боломж бүрдэх юм.

2022 онд Г.Ёндон сайд  ОХУ-ын засгийн газартай хийсэн хэлэлцээрт “ Харин дутагдал үүссэн тохиолдолд 75 хувийг нийлүүлнэ” гэж заасан байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.