СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-16

🔴 Х.Булгантуяа: Манай улс Евроазийн түр хэлэлцээрт ороход бэлэн биш байна

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 цагийн өмнө

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Евроазийн түр хэлэлцээрт маш болгоомжтой хандахыг сануулж байнгын хорооны хуралдаанд үг хэллээ. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Манай аж ахуй нэгжүүд экспорт хийхэд бэлэн үү? Хавар бүр ноолуурыг ямар байдлаар гаргах вэ гээд л яригддаг. Импортыг чөлөөлнө гээд байдаг. Үйлдвэрүүд нь бэлэн байна уу? Манайх хуучин машиныг нь импортолж авч байна. Энэ нь Японы буруу биш. Бид тэдний худалдаж авах бүтээгдэхүүн экспортолж чадахгүйтэй холбоотой. Бидний байгаа царай л ийм.

Манай улсын өмнөх гэрээ хэлэлцээрийн үр дүн ийм л байна. Гэтэл бүр том гүрнүүдтэй гэрээ хэлэлцээр хийнэ гээд байх юм. Хятад улс ч ийм гэрээ хэлэлцээрт маш болгоомжтой ханддаг. Дотоодын хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрлэл хийхдээ дэмжлэг үзүүлж байж худалдааны гэрээ хийдэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.