СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-16

🔴LIVE: Н.Учрал: Хангайн бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн хүрээнд санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

-2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотноо Хангайн бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаагийн хуралдаанаар бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлэх, аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргасан.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ.
  • Цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн дэд бүтэц шинэ шатанд гарна.
  • Мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын түвшинг ахиулна.
  • Хөдөө, аж ахуйн их сургууль болон мэргэжлийн боловсролын салбаруудыг Хангай руу шилжүүлнэ.
  • Хангайг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлэх "Хөгжлийн гүүр" төслийг эхлүүлнэ.
  • Цаг агаарын эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, радарын станц Өвөрхангайд байгуулагдана.
  • Түүнчлэн, Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр боллоо. Дээрх шийдвэр бол төлөвлөгөө биш, амьдралд буух, бодит үр дүн өгөх хөгжлийн том алхам юм.

Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг тууштай дэмжиж, Хангайн бүсийг ирээдүйн инноваци, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн нэгдсэн цогц төв болгон хөгжүүлнэ гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.