УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Монголын асуудал фейсбүүк болсон. Дуртай нэг нь хүнийг доромжилж, лайв хийдэг болсон. Хүүхдүүдийг цахим орчны гэмт хэргээс хамгаалах асуудал хүнд байгаа. Монголд гурван сарын хугацаанд фейсбүүкийг хааж үзье. Ямар нөлөөтэйг нь харъя. Олон асуудал цэгцэрнэ дээ” гэх байр суурийг илэрхийлсэн нь шуугиан тариад байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан энэ асуудлаараа дараах тайлбарыг өгчээ.
Тэрбээр "Цахим гэмт хэргээс хүүхдийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал хэлэлцсэн.
Би Боловсролын сайдад хоёр санал тавьсан. Ингэхдээ сургуулийн насны хүүхдүүдийн фейсбүүк хэрэглээг хязгаарлах талаар ярьсан. Цахим орчинд бүхий л гэмт хэргийн хар мэдээнүүдийг түгээж байна. Тэрийг хүүхдүүд битгий үзээсэй гэж хүссэн юм. Хэрүүлтэй лайв, алаан хядаантай зүйл хүүхдүүдэд харуулмааргүй байна. Тиймээс боломж нь байдаг бол сургуулийн орчинд фейсбүүк хязгаарлах санал тавьсан. Монгол даяар хязгаарлах талаар яриагүй. Боловсролын сайд "Сонирхолтой санал байна. Сургуулийн орчинд хэрэгжүүлж үзье" гэж хэлсэн" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.