СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Он гарсаар 11 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 198 хүүхэд бэртжээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
5 цагийн өмнө

Энэ сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт "Мотоциклын араар зорчиж явсан хүн унаж бэртсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үед ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унагааж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.

Энэ оны эхний гурван сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдсэн. Үүний улмаас .

Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Хүүхдийн аюулгүй байдал нэн тэргүүнд гэдгийг бүү мартаарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.