СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Өвлөөс өмнө 51 мянган айл өрхийг хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлье

Нийтэлсэн
4 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 цагийн өмнө

НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар “20 минутын хот төслийн танилцуулга, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай, Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үдээс хойших хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг бууруулж байгаа эх үүсвэрийн 56 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлшнээс ялгарч байгаа утаа, авто замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухууд бүрдүүлж байна.

Тиймээс бид .

Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт, 51 мянган өрхийг халаах халаагуурын тоног төхөөрөмжийг худалдан авах, тухайн айл өрхийг дулаан алдалтгүй болгох, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах гэсэн суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна.

Хийн түлшид шилжсэн айл өрхөд одоогийн шөнийн цагийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үйлчлэхээс гадна 10-аас дөрөвдүгээр саруудад агаарын тухай хуульд үзүүлсэн нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлье гэж байгаа юм. гэх тооцоо судалгааг гаргасан” гэлээ.

Айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийг ямар эх үүсвэрээс гаргах тухай Төлөөлөгчид асуув.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Сайжруулсан түлшний үйлдвэрийн олсон орлогоос болон Улаанбаатар хот анх удаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кередит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж тоног төхөөрөмжийн зардлын 25 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг авч чадлаа.

Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм” гэв.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.