СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батхуяг: Каннабисийн төрлийн ургамлыг хэрэглэсэн үедээ хүн амины гэмт хэрэг үйлдсэн

Нийтэлсэн
19 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
19 цагийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан хэргүүдийн талаар мэдээлэл хийв. Монгол Улсын дөрвөн иргэн Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлж баривчлагдсан байна.

Мөн олны танил хүмүүс мансууруулах төрлийн үйлчилгээтэй ургамлыг эрүүл мэндэд тустай мэтээр буруу мэдээлэл түгээж байгааг буруутгав. 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Батхуяг:

-Олны танил хүмүүс мансууруулах төрлийн үйлчилгээтэй каннабисийн төрлийн ургамлыг "Эрүүл мэндэд сайн" гэж буруу мэдээлэл өгч байна.

Каннабисийн төрлийн ургамал нь дэлхий дээр 100 гаруй сорт байдаг. Манайд хоёр төрлийн сорт ургадаг. Уг ургамал мансууруулах химийн элемент агуулдаг. Тухайн буруу мэдээлэл өгөөд буй иргэн нь хар тамхины хэргээр ял шийтгэгдэж байсан.

. Эзэнгүй байшингаас цогцос олдсон. Гэмт хэрэгтнийг барьж биологийн дээж авч шалгахад тухайн этгээдээс каннабисийн төрлийн ургамал илэрсэн байдаг. Тухайн . Энэ зүйлийг эмчилгээнд хэрэглэдэг сайн ургамал мэтээр буруу мэдээлэл тараах ёсгүй. Буруу мэдээлэлээс болж олон хүүхэд залууст хэрэглэж үзэх сэдэл төрж байгаа. Тиймээс хатуу хариуцлага тооцох ёстой гэдгийг хэлье.

Уг ургамал нь 11 аймгийн 5000 га газарт ургадаг. Энэ ургамлыг түүж бэлтгэх худалдан борлуулахтай холбоотой хэрэг гэмт хэргийн 70 хувийг эзэлж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Ардчилал гэдэг тогтолцоо ёстой Мань барж идэх хоол биш юм бна даБүх муу юм цэцэглэн хөгждөг ёстой бүтэхгүй юм бна Манай улс ер нь тун эвгүйдэж бна Юу идээд байгаа юм Хорт хавдраар бараг хүн болгон өвдөж бнаХулгай луйвар залилан мөрийтэй тоглоом хар тамхи архидалт биеэ үнэлэлт дэлгэциын дон сэтгэц ийн өвчинСүрьеэ Тэмбүү хяналтнаас гарсан гэсэнХэдхэн Монгол алга боллоо Энэ аймшгийн Ардчилал Манайх шиг байгалийн асар их баялагтай орны газар доорх баялгийг авах гэж хуурч мэхэлж 1990 онд манайд орж ирж самарчээ Ардчилал гэгч 3 сая хүнд ахадсан тохирохгүй юм бна 2 сая хүнд олон намаар хуваагдаад зодолдохоор юу болоховОйлгомжтой Шуудайд хийсэн үхрийн эвэр хэзээч өадлөхгүй Гадны зууш болоод дууслаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.