СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТАЗ доторх найраа Л.Цэдэвсүрэнгийн суудлыг ганхуулахад хүргэлээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 хоногийн өмнө

Төрийн албаны зөвлөл (ТАЗ) гэх сүржин нэртэй ч, ажил хэрэг дээрээ төрийн албаны сахилга, хариуцлагыг зөрчигч байгууллага болчих вий гэх эргэлзээ олон нийтийн дунд төрж байна. Үүнийг батлахуйц нэгэн ноцтой зөрчил ил боллоо.

2024 оны 11 дүгээр сарын 14, 18-ны өдрүүдэд болсон Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцсон Б.Цолмон гэх эмэгтэйг ТАЗ-ийн Ажлын албаны дарга Б.Жавзан хууль бусаар шалгаруулсан нь баримтаар нотлогдож байна. Тодруулбал, тэрбээр шаардлага хангаагүй нэр дэвшигч Б.Цолмонг шалгалтад оруулж, шалгалтын дараа шаардлагатай материалыг нөхөж бүрдүүлэн, хууль зөрчин томилгоо хийжээ.

Төрийн албаны тухай хуулийн 23.2.2-д зааснаар “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ...хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлага тавигддаг.

Гэтэл Б.Цолмон энэхүү шаардлагыг хангаагүй төдийгүй, шалгалтын үндсэн материал болох Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсыг шалгалт дууссанаас 3 сарын дараа, 2025 оны 2 дугаар сарын 7-нд нөхөн бүрдүүлсэн нь хууль зөрчсөн ил тод баримт юм.

Б.Жавзан нь Б.Цолмонгийн нөхөртэй ОХУ-д хамт сурч байсан бөгөөд тухайн үед хуучнаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хамт ажиллаж байсан, гэр бүлийн найзууд юм байна. Энэхүү хувийн харилцаа нь албан тушаалын томилгоонд нөлөөлжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн энэхүү илт хууль зөрчсөн, албан тушаал, ашиг сонирхолын зөрчил бүхий томилгоонд яаралтай арга хэмжээ авч, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй бол өөрөө хариуцлага хүлээнэ үү.

Эх сурвалж: "Эрэнньюс.мн"

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад
1 хоногийн өмнө
116.206.83.106

Б.Цолмонтой 2005 -2016 он хүртэл ХХАХХҮЯ, МЭЕГ-т хамт ажиллаж бсан. Цолмон МЭҮГ-ын хэлтэс, газрын дарга, Ерөнхий эмчийн албан тушаалыг хашиж бсан хүн дээ.

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Жавзан гэх эмэгтэй МХЕГ-с халагдсан хүүхэн мөн үү.Тэтгэврийн нас болчихсон доо.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Тэтгэвэр нь ч хаашаа юм. БОАЖЯ-нд ТЗУГ-ын дарга болж самраа хийж байсандаг.

Онцгой
1 хоногийн өмнө
116.206.83.106

Цолмон бол мэргэжлийн сургуулийг нь төгссөн, мал эмнэлгийн бүхий л шатанд ажиллаж ирсэн, муухан эрээс дээр дайчин эмэгтэй дээ. Малын эмчээр ажиллах хүнгүй байгаа энэ цаг үед яагаад Цолмон шиг бэлтгэгдсэн, чадвартай хүнийг төрд ажиллуулж болохгүй гэж?

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Харин ч янз бүрийн буруу шалгуургүй зөв хүнийг сонгон шалгаруулсан байх шиг. Нэг үе ТВ-ээр ажил ганц хийдэг мэргэжлийн хүн энэ Цолмон байх бсан даа, хэдийгээр танихгүй ч муухан эрээс илүү зүтгэж байх шиг байж билээ. Сүүлд Биокомбинатын захирал хийсэн байх. Шат шатаар дамжсан юм биш үү?

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Цолмон гэгч энэ эмэгтэй хаана л бол дандаа хууль зөрчиж байдаг айх ичихээ мэддэггүй бүдүүлэг, удирдах арга барилгүй хүн. Энэний хууль зөрчсөн үйлдэл зөндөө. Яагаад энэнд хууль үйлчилпэггүйг гайхаж бна. Одоо өмнөөс нь хүмүүс хэлмэгдэж бна. Өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлж хохироосон. Үылийн үрээ эдлэх цаг нь болсон доо

Иргэн
1 хоногийн өмнө
116.206.83.106

Биокомбинатын захирал байхдаа ажилчиддаа халдваргүйжүүлэлт хий гэх нэрийдлээр хортой бодис өгч хэрэглүүлснээс 1 хүн нас барж, хэд хэдэн хүн хордсон тохиолдол гарсан. Мөн АТГ-д авилгын хэргээр шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн хүн. Завхан, Сэлэнгэ аймгуудад хувийн мал эмнэлгийг ажиллуулдаг хүн шдээ. Хууль бус, бусармаг зүйл зөндөө. Төрийн албаны зөвлөл бол Төрийн албаны тухай хуулийг завхруулж, уландаа гишгэдэг газар шүү дээ. Танил тал, ар өврийн хаалгыг Жавзан, Идэрчулуун гм хувалзнууд завхруулж бгаа.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Салбартаа танигдсан мэргэжлийн хүн санагдана.Зөв л хүнээ шалгаруулждээ.Одоо МЭЕГ хуулиа хэрэгжүүлмээр юм.Бодлогоор өөрийн хүнээ тавих гэж ийс юм хэрэглээд байна уу.Бмокомбинатын төсөл Унгарын дэмжлэгээр ажлыг нь эхэлж суурийг нь ухуулж байх үед нь ажлаас нь хуль бусаар халаад оронд нь мэргэжлийн бус хүн тавьсан даа.

Зочин
1 хоногийн өмнө
116.206.83.106

Зөв хүн шалгаочээ

Дандаа захиа занаа, яриа хөөрөөгөөр томилдог шүү
1 хоногийн өмнө
116.206.83.106

Удирдах албан тушаал дээр тест 30 оноо, ярилцлага 70 оноо гээд сорилоор авсан оноог ярилцлага дээрээ дарж бодлогын хүнээ дэмжиж шалгаруулж томилооод байгаа юмаа...

Шилэн Цог
1 хоногийн өмнө
116.206.83.106

https://x.com/TsogtgerelB/status/1911648631293358514

Төрийн албан хаагч
1 хоногийн өмнө
116.206.83.106

ТАЗ зөв л юм байна хууль хэрэгждэг шударга гэдгийг мэдлээ. Сайтууд мөнгө аваад төрийн албыг захиалгатай гутаах юмаа. Төрийн албаны зөвлөл хамгийн ил тод шилэн байгууллага даа.

Үнэм
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ажлын албанйй даргын шалгалтдаа асуудал шийдвэрлэх өөр юуу юу авдаг билээ 1 ч гэлүү их л муу оноо авсан байж томилогдсон гэсжн шдээ Намчин бузрууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.