СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Төмөрбаатар: Түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

"Галын аюулд өртсөн түрээслэгчдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана" гэж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар хэлэв. 

Хөвсгөл аймгийн “Шинэ мөрөн” худалдааны төвд өчигдөр гал гарсан. Гал түймрийн тархалтыг 00:35 цагт зогсоож, 02:21 цагт бүрэн унтраасан юм. Тус худалдааны төвд нийт 260 түрээслэгч байдаг байжээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоох, хохирлын үнэлгээ хийх шуурхай ажлын хэсгийг байгуулан, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар:

-2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний 21 цаг 30 минутын орчимд Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн "Шинэ мөрөн" худалдааны төвд гал гарч олон иргэдийн эд материалд хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлж байна.

Холбогдох журмын дагуу галын дүгнэлт гарна. Түүнчлэн хохирлын тооцооллыг гаргана. Аймгийн засаг даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдана. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.