СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Имарт хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 хоногийн өмнө

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээ иргэдийн дунд ихэссэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 530 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хамгийн их хөл, хөдөлгөөнтэй бүст СХД-ийн Тээврийн Цагдаагийн Хэлтэстэй хамтран тус дүүргийн 153-р сургуулийн сурагчдад хамгаалалтын малгай тараалаа.

Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнх-Ундрал хамгаалалтын хэрэгслийн хэрэглээг хэвшүүлэх, замын хөдөлгөөний үед эрсдэлээс хамгаалах мэдлэг, мэдээллийг түгээлээ.

Скай Хайпермаркет ХХК нь 2018 оноос хойш хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тээврийн Цагдаагийн Албатай хамтран ‘‘Замын хөдөлгөөн-Хүүхэд’’ аяныг зохион байгуулж нийт 5000 ширхэг аюулгүйн бүсний тохируулагчийг бэлэглэсэн юм.

гэж үздэг.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгайгаа өмсөж оролцохыг гэж уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.