СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2025-04-14

🔴LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүс нь уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ"Монгол Улс бүсчилж хөгжихөөр тогтолцооны өөрчлөлт хийсэн. Хангайн бүсийг Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүс болгон хөгжүүлнэ гэж мэдэгдлээ. 

Монгол Улсын нийт хүн амын 8.4 хувь хангайн бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 52.6%-ийг хөдөө аж ахуйн салбар, 32.2%-ийг үйлчилгээ, 15.2 %-ийг үйлдвэрлэл эзэлж байна.  Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6,770, дундаж цалин 1.4 сая.төг бөгөөд нийт малын тоо 13.7 сая.толгой байна.

Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:

  • Бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлно;
  • Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээнэ;
  • Үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжинэ;
  • Бүс дамнасан, салбар хоорондын уялдааг хангасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ;
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг оновчтой хуваарилна;
  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн, зах зээлийг тэлнэ;
  • Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулна.
  • Бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна гэж тооцож байна.

Энэ удаагийн “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы үеэр тус бүсэд ирэх 4 жилд хэрэгжих боломжтой бүсийн чанартай хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд В2В уулзалт, санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа, аялал жуулчлалын үзэсгэлэн, танилцуулга, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, аймгуудын хамтарсан соёл, урлагийн арга хэмжээ, хоршоодын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.