СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Жамцбал: Түүхий ноолуурыг 155-160 мянган төгрөгөөр худалдаж авч байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Засгийн газрын түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр нь хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ноолуур үнэгүйдэж, малчид түүхий ноолуураа борлуулж чадахгүйд хүрсэн гэх.

Бид ноос ноолуур боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзаж, нөхцөл байдлыг тодрууллаа.

“Хатант Интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Жамцбал:

“Хатант Интернэшнл” ХХК энэ жилийн хувьд 300 орчим тонн түүхий ноолуур худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа. Жил бүр хамгийн эхэнд зүүн гурван аймаг буюу Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймаг ноолуур гаргадаг. Одоогийн байдлаар .

“Цагаан алт” үндэсний хөтөлбөр хэрэгжсэнээр үндэсний үйлдвэрлэл болон Монгол Улсад ямар ашигтай талаар салбарын хүний хувьд бодит нөхцөл байдлыг хуваалцъя.  

-Аливаа бүтээгдэхүүн дээр нэмүү өртөг шингээж, үйлдвэрлэлийн дараагийн шатны процесст оруулснаараа тухайн валют Монгол Улсад үлдэнэ. Тэгэхээр угаасан ноолуурын хууль дээр гэхэд 400 орчим сая ам.долларын илүү нэмүү өртөг шингэж манай улсад үлдэнэ гэсэн үг. Гэтэл малчид "Түүхий ноолуурын экспортыг хязгаарлаж, угаасан ноолуур гаргах шийдвэр гарснаас болж ноолуурын үнэ уначихлаа. Энэ хууль гараагүй бол ноолуурын үнэ 200 мянган төгрөгт хүрэх байсан" гэх бодолтой байна.

2020 оны цар тахлаас хойш жил бүр түүхий ноолуурын үнэ тасралтгүй өсөж байсан. . Харин энэ жилийн хувьд нөхцөл байдал өөр байна. Нэгдүгээрт ноолуурыг хамгийн их хэрэглэдэг худалдан авагч БНХАУ, АНУ-тай худалдааны дайнтай байна. Татварын асуудал өндөр дүнгээр яригдаж байна. Мөн Итали Улсад өмнө жилийн самнасан ноолуурын мянга гаруй тонн үлдэгдэл байна. Италийн зах зээл дээр нэг кг самнасан ноолуур ойролцоогоор 85-90 ам.долларын хооронд байхаар түүхий ноолуурын үнэ 150-160 мянган төгрөгийн үнэтэй байна гэсэн үг.

Түүхий ноолуурын үнэ ганцхан зүйлийг дагаж өөрчлөгддөг. Тухайн самнасан ноолуурын эрэлт хэрэгцээ, зах зээл дээр байгаа үнийг дагаж өөрчлөгдөнө. Дээр дурдсанчлан энэ жилийн хувьд өмнөх жилийн ноолуурын үлдэгдэл их мөн эрэлт бага байна. Европ хямралтай дээрээс нь ноолууран хувцас хэрэглэгчдийн тоо худалдан авалтын чадвар буурсан. Үүний нотолгоо мянга гаруй тонн самнасан ноолуурын үлдэгдэл гэж ойлгож болно. Тэгэхээр энэ угаасан ноолуураа самнаж гаргах тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоогүй. Зах зээлийн зарчмаар л явагдаж байна. Нүүрсний үнэ хэлбэлздэг шиг.

Угаасан ноолуур экспортлох тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө түүхий ноолуурыг анхан шатны угаах үйлдвэрт угаагаад экспортод гаргадаг байсан. Тухайн ноолуур маань цэвэр бус хялгас, хог хольц агуулагдаж экспортлогддог байсан гэсэн үг. .

Монгол Улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 50 хувийг бүрдүүлдэг. Ноолуур дэлхий дээр тийм элбэг эд биш. Орлуулах бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр энэ их хэмжээний байгаа баялгаа утаснаас хувцас болтол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж үр шимээ хүртэнэ. Хамгийн анхан шатны процесс буюу бохирыг нь түүгээд л угааж гаргах нь байж болох хамгийн бага өртөг шингэж байсан. Түүхий ноолуураа үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгохын тулд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.