"Хангайн бүсийн хөгжлийн үндсэн чиглэлийн нэг нь аялал жуулчлал. Тиймээс аялагчид ирэх таатай орчинг бүрдүүлнэ" гэж Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид хэлж байна.
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид:
-Манай гурван аймаг аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон. Мал аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах нь ажлыг эрчимжүүлэх нь манай бүс нутгийн гол тулгамдсан асуудал юм. Өнөөдөр бүсчилсэн хөгжлийн анхдугаар чуулганаар эдгээр асуудлаа хэлэлцэж, эрэмбэлээд Засгийн газарт өргөн барина. Бүсчилсэн хөгжлийн анхны хуралдаан манай аймагт зохион байгуулагдаж, үүнээс гарсан үр дүнгээ бодит амьдралд хэрэгжүүлэх нь бүсчилсэн хөгжлийн хурлын гол зорилго юм.Бүсчилсэн хөгжлөөр дамжин ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал байна.
Архангай аймаг аялал жуулчлалыг арай өөр байдлаар хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Дотоод гадаадын 250 мянган жуулчинг хүлээн авсан. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бусад аймгуудтайгаа хамтраад ч аялал жуулчлалаа хөгжүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.
Төв зам дагуу ариун цэврийн байгууламж барьж байгуулах ажил хэрэгжээд явж байсан. Гэсэн ч тус ажил гацсан. Олон хүчин зүйлээс шалтгаалж энэ ажил гацчихаад байна. Түүнчлэн био эко нойлыг малчин өрхүүдэд ашиглаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.