Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны талаар УИХ-ын гишүүн, Хангайн бүсийн зөвлөлийн гишүүн П.Мөнхтулгатай ярилцав.
УИХ-ын гишүүн П.Мөнхтулга:
-Хангай бүсийн хувьд гурван чиглэлд тулгуурлаж хөгжлөө тодорхойлж байгаа. Энэ нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрлэлийн парк гэж байгаа.
Ингээд төлөвлөхөөр дэд бүтцийн асуудал хөндөгддөг. Эдгээр асуудлаа бид бүх талаас нь харж ярилцаж байна. Гурван аймаг тулгамдсан асуудлаа хамтдаа эрэмбэлээд шийдээд явъя гэж байгаа.
Улаанбаатар-Лүн чиглэлийн 120 км автозам тавих шаардлагатай байна. Зураг төсвийг хийгээд дууссан. Барилга угсралтын ажлыг хийж хэрэгжүүлэх ажил үлдээд байна. Түүнчлэн үйлдвэр технологийн паркийн асуудал. Манай хангайн бүс бог малаараа улсдаа тэргүүлдэг. Үүнийгээ ашиглаад хонины ноосон бордооны үйлдвэрийг тэргүүн ээлжид барья гэж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад бид энэ бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн боломжтой гэж харж байна.
Нийслэл, Дархан, Эрдэнэтийн иргэд малчдаасаа л махаа авч идэж байна. Хотын иргэн 1 кг махыг 20 мянган төгрөгөөр авдаг бол малчин хотноосоо 1 кг махыг 8 мянган төгрөгөөр өгч байна. Мах яагаад үнэтэй байна вэ гэхээр дундын дамжлага их байгаатай холбоотой. Хотын иргэдийн СӨХ, хангай бүсийн багийн дарга нарыг холбож өгье гэж байгаа. Ингээд дундын зуучлагчгүй хямд үнээр махаа авах боломж бүрдэнэ. Бид апп хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн зуны улиралд хотоос хөдөөд амрах боломжтой иргэдийг зуучилж өгдөг харилцааг бий болгохыг зорьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.